Өнөөдөр Зайсангийн Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Хууль зөрчин хаус орон сууц барьснаас Хуулийн дагуу их сургуулийн цогцолбор” барьсан нь чухал гэсэн уриатай хэвлэлийн бага хурал боллоо.
Дэлхийн шилдэг их сургуулийн стандартыг монголд хэрэгжүүлж буй Монголын хамгийн том их сургууль МҮИС-ийн ээлжит бүтээн байгуулалт эхэлж байна. Энэхүү бүтээн байгуулалтанд Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр буюу Зайсангийн аманд байх өөрийн эзэмшлийн газар дээр эко кампус барьж босгох үйл явц юм.
Эко кампус нь судалгаа шинжилгээ, сургалт мэдээлэл номын сан бүхий төв байх бөгөөд тэнд судлаач профессор багш нар магистр, докторын ангийн оюутнууд судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын жишигт нийцсэн их сургуулийн камп байх ажээ.
МОНГОЛ ЗАЛУУС ИЙМ ЭРҮҮЛ АГААРТ СУРЧ БОЛОВСОРЧ БАЙЖ Л ДЭЛХИЙН ТҮВШИНД ӨРСӨЛДӨНӨ. ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ХАМГИЙН САЙХАН БАЙГАЛТАЙ ГАЗАР БАЙДАГ, ИЙМДЭЭ Ч ЭРДЭМТЭД НЬ НЭЭЛТ ХИЙДЭГ.
ИЙМД ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛАН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙНХАН ӨНӨӨ МАРГААШАА ХАРАН БУСАДТАЙ АДИЛ ОРОН СУУЦ БАРЬЖ ЗАРАХ ГЭЖ БАЙГАА БИШ БОЛОХООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.
Ийнхүү 2017 он 5 дугаар сарын 11-ний өдөр эко кампус шав тавих ёслол хийгдснээс 3 хоногийн дараа БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнуудын шийдвэр гарч, МҮИС-ийн эзэмшил газраас 1,2 га газраас төрийн нэр барин авч өөр зориулалтаар ашиглах шийдвэр гарсанд МҮИС багш судлаач оюутан залуус харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.
Зайсанд зөвхөн өндөр үнэтэй хаус, төлбөр өндөртэй гадны сургууль, бар ресторан төвлөрөх бус боловсрол шинжлэх ухаан соёл гэгээрлийн төв байх ёстой төдийгүй өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж эрх зүйн актуудтай нийцэж байгаа төдийгүй монголын ирээдүйн оюутан залууст хийж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Ийнхүү бүтээн байгуулалт хийж байгаа монголын хамгийн том их сургууль болох МҮИС-ийн ОЮУТНЫ “ЭКО КАМПУС” БАЙГУУЛАХАД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА.