УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг тамын замын эзэн гэх тодотгол дагадаг. Түүний “Очир-Төв” компани зам барих гэж халтуурдсанаас энэ нэр хоч нь үүдэлтэй л дээ. Тэгвэл тэрбээр өдгөө хачин сайхан цэцэг цэврүү шиг амьтны дүрээр л хэлж ярьж байна. Эрдэнэт үйлдвэрийн худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан тэрбээр “Намайг байхад ч тэр дуучид нь байна уу, бөхчүүд нь байна уу, УИХ-ын гишүүд нь ч байна уу төр гэсэн нэрийн дор шахаа гэрээ хийдэг байсан нь үнэн. Бүгдээрээ мэдэж байгаа. Би тав, зургаан жил ажиллахдаа гадаадад гаргадаг баяжмалын гэрээг нь сайжруулж, зардлыг нь буулган, импортын гэрээг нь бүгдийг цэгцэлсэн. Ингэснээрээ их олон хүний дургүйг хүргэсэн. Тийм ч учраас намайг ажлаа өг гэж шахсан. Үндсэндээ Эрдэнэтээс халагдаж, хөөгдөөд явсан. Яагаад вэ гэвэл би цэгцлэх гэж оролдсон, олон хүн идэж уудгийг хаах гэж оролдсон, тэгснээрээ өөртөө буруу зүйл хийсэн. Гэхдээ миний тухайн үеийн итгэл үнэмшил 40 гарч явсан залуу хүний хувьд шударга ажиллаж байж ирээдүйд нэр төртэй амьдрахыг илүүд үзэж байсан. Одоо ч энэ үзэл бодол маань хэвээрээ” хэмээн ярьжээ. Үгүй яахав, шахааны тухай бол үнэн ярьж байгаа байх. Харин өөрөө шахаанаас хол байсан гэдэг нь үнэн болов уу.
Д.Дамба-Очир шахаа хийж үзээгүй гэв үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.