Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МИАТ” “OMAN AIR” компаниас агаарын хөлөг хүлээн авлаа

 

“МИАТ” “OMAN AIR” компаниас агаарын хөлөг хүлээн авлаа

“МИАТ” компани парк шинэчлэлээ эрчимтэй хийж байна. Өнгөрсөн шөнө УБ хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компаний Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Уг агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2 жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм байна. Уг агаарын хөлгийг “Oman Air S.A.O.C” компаний  нисгэгчээс гадна “МИАТ” ТӨХК –ийн Аюулгүй ажиллагаа,  чанар,  нислэгийн аюулгүй байдлын албаны дарга Д.Цогтгэрэл , МИАТ ТӨХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгийн дарга, багш З.Энхбаяр нарын мэргэжлийн хүмүүс авчирлаа.

Агаарын хөлгийг хүлээн авах үеэр “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир хэлсэн үгэндээ: “МИАТ” ТӨХК орчин үеийн технологи бүхий агаарын хөлгүүдээр парк шинэчлэл хийхээр зорилт тавьсан. Энэ  ажлын хүрээнд 2013, 2014 онуудад төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглана” хэмээлээ.

“МИАТ” ТӨХК 2017 онд нислэгийн чиглэлээ 2 шинэ чиглэлээр нэмэгдүүлхээр төлөвлөсөн байна. Эхнийх нь 6 дугаар сарын 22 ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийхээр болсон бол 11 дугаар сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөж байна.

2 жилийн хугацаатай түрээслэх уг Бойнг 737-700 Агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн ангиллын 102 суудалтай юм байна. Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын  хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулаад байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 8 чиглэлд шууд нислэг хийж байна. Мөн 2017 оныг “Үйлчилгээний чанар, стандартын жил” болгон зарлаж энэ хүрээнд компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын сайжруулах, зорчигчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах ажлуудыг хийж байна. Тодруулбал мэдээлэл лавлагааны 333-999 дугаарын утсыг  5 дугаар сарын 1 ний өдрөөс эхлэн 24 цагийн ажиллагаанд оруулсныг энэ үеэр дуулгаж байлаа. Ингэснээр дэлхийн аль ч улсаас холбогдон тасалбарын үнэ тариф болон суудал захиалга, нислэгийн чиглэлүүдийн талаарх мэдээллийг шуурхай өгөх нөхцөл бүрджээ. Монгол улсын нэрийн хуудас болох Үндэсний агаарын тээвэрлэгч компаний үйл ажиллагаатай танилцахыг хүссэн хэн бүхэн  5 дугаар сарын 24, 25 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр зочлоод гараарай.

Н.БАЯР

 

Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул ДУРААРАА ДУРГИЖ ЭХЛЭВ ҮҮ!!!
Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул ДУРААРАА ДУРГИЖ ЭХЛЭВ ҮҮ!!!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.