Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аугаа их эх орны дайны Ялалт: Тоо баримтаар

Өнөөдөр Аугаа их эх орны дайны ялалтын72 жилийн ой тохиож байна. Энэхүү дайныг эцэслэхэд Монгол Улс нөхөрлөлдөө үнэнч байж, тэр үеийн ЗХУ-д бүхий хүч боломжоороо тусалж байсан билээ.

-Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байжээ.Энэ дайн нь 1939 оны 9 дүгээр сарын 1нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.

-Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар нэг триллион америк доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.

- 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман ЗХУ-д довтолсон бөгөөд Тэнхлэгийн хүчний 4.5 сая цэрэг ЗХУ-ын хилийн дагуу 2900 км урттай фронтоор нэгэн зэрэг давшиж эхэлжээ.

-Адольф Гитлер ЗХУ-ыг эзлэн түрэмгийлэх цахилгаан дайны төлөвлөгөөгөө “Барбаросса ажиллагаа” хэмээн нэрлэсэн юм. Барбаросса гэдэг нь 12-р зуунд болсон Загалмайтны гуравдугаар аян дайны удирдагч, Ариун Ромын эзэнт улсын хаан Фридрих Барбароссагийн нэр юм.

- Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.

- Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургаадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй.

- 1945 онд ингэж ялалтын парад хийснээс хойш бүтэн 20 жил завсарлаад 1965 онд буюу ялалтын 20 жилийн ойгоор, түүний дараа дахин 20 жил завсарлаад 1985 онд ялалтын 40 жилийн ойгоор, бас дараа нь 10 жилийн дараа 1995 онд ялалтын 50 жилийн ойгоор цэргийн парад хийж байжээ. Түүнээс хойш жил бүр парад хийдэг болжээ.

-Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулан монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ.

-Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн”Хувьсгалт Монгол” танкийн цуваа юм. Уг танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулжээ.

-Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байв. Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадриль юм. “Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж байв.

- Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлжээ. Малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байв. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ. Саяхан Москва хотын төвд дэлхийн хоёрдугаар хүнд замыг туулж Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт болсон билээ.

- Өнөөдөр Москва хотод болох цэргийн парадад нийт 10001 цэргийн албан хаагч оролцоно. Үүний 210 нь эмэгтэйчүүд байх аж. Мөн 114 нэгж зэвсэг техник, 72 байлдааны онгоц нисдэг тэргийг танилцуулах юм. Энэ парадын үеэр арктикийн эрс хүйтэн бүсэд зориулсан зэвсэг техникийг анх удаа олон нийтэд танилцуулах гэж байна. Энэ нь ойрын зайд цэргийг агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай зенит пушки-пуужин хосолсон Панцирь-СА, зенит пуужингийн цогцолбор Тор-М2ДТ юм.

П.Булган

Суудлын БӨГЛӨӨ болсон түшмэлүүдийн нэг Р.Содхүү!
Суудлын БӨГЛӨӨ болсон түшмэлүүдийн нэг Р.Содхүү!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.