Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсад гадаадын 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байдаг

Гадаадын иргэн, харьяатын газар сэтгүүлчдийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Тус газрын дарга Д.Мөрөн 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа "2016 онд баталсан Хилийн тухай хуулийн шинэчилсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт дөрвөн газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий. Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бөгөөд 8707, БНСУ-аас 2558 иргэн бий” гэх мэдээг онцоллоо. Мөн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог байна. 2016 онд гэхэд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон мэдээг цахим дэлгэцээр харуулав. Бусад мэдээг дараагийн дугаарт дамжуулна.

Тус газар 2017 оныг “Цахим Иммигрэйшн”-ий жил болгосныг дарга Д.Мөрөн танилцуулав. Энэ хүрээнд:

-Визний зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын цахим системийг нэвтрүүлэх, бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжийн тооцоо судалгааг хийнэ.

-Зорчигчийг ирэхээс нь өмнө шалгадаг APP системд холбогдоно.

-Интерполын мэдээллийн системийг ISM системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулна

-Архивын цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

Гадаадын иргэн харьяатын газар 2015 онд 26 189 иргэнд виз олгосон бол 2016 онд 21251 болон буурчээ. Мөн оршин суух зөвшөөрөл ч буурсан үзүүлэлт гарсан байна. 2015 онд 20505 иргэн оршин суух зөвшөөрөл олгосон бол өнгөрсөн онд 14929 иргэнд Монголд амьдрах эрх өгчээ.

Тус газар 2015 онд 32 улсын 666 иргэнийг албадан гаргажээ. Харин 2016 онд энэ үзүүлэлт буурч, 27 улсын 450 иргэнийг эх орноосоо гаргасан байна. Тэдний 275 нь БНХАУ-ын иргэд байжээ.

 

УИХ-ын эмэгтэй гишүүд дэмжиж ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.