“АQUA” фитнесийн захирал Б. Уянгыг уншигч олон усны гүнж Ука гэдгээр нь андахгүй. Бүсгүй хүний гоо сайхан, бие галбирыг улам үзэсгэлэн төгөлдөр болгон харуулахыг зорьдог түүний дараагийн гэнэтийн бэлгийн нууц задарлаа. Фитнесс клуб нь энэ онд арван жилийн ойн баяраа угтаж байгаа бөгөөд үүний хүрээнд хэрэгжүүлж буй ажлынх нь нэг хэсэг болох “Aqua fashion” нэртэй усны хувцасны брэндээ гаргах юм. Энэ мэдээлэл нь үйлчлүүлэгч бүсгүйчүүлийн сонирхлыг ихээхэн татаад байгаа бөгөөд загварын шинэ өнгө төрхөндөө өөрөө ч их сэтгэл хангалуун байгаа гэнэ. Өөрийнхөө хувцасыг өөрөө өмсөж, моделуудынхаа хажууд дутахааргүй эн зэрэгцдэг усны гүнжийн дараагийн бэлэг юу байх бол?