Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, UNIDO, gef хамтран хүүхэд залуусын дунд зурагт хуудас болон гэрэл зургийн уралдаан зарласан.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хангарьд ордон 6 давхар 610 тоотод хүлээн авна.
Уралдаан зарласнаар хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчин бий болгоход хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тэргүүн байр эзэлсэн бүтээл НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтанд оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхэд Австри улсын Вена хотод өргөмжлөл гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулна.
Удирдамжийг http://ubservice.ub.gov.mn/?p=10163 линкээс харж болно.