Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2016 оны есдүгээр сарын 21-нээс 10дугаар сарын 03-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна. Үүнд:
 
              -Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
              -Хоёрдугаар хэсэгт  Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
              -Гуравдугаар хэсэгт  Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.
 
Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа В.Батболд нар тус тус хариуцан ажиллах юм.

Сургалтад  шаардагдах  зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эрээн хотноо болох 3 талт үзэсгэлэнд нэмэлт бүртгэл хийж байна
Эрээн хотноо болох 3 талт үзэсгэлэнд нэмэлт бүртгэл хийж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА