Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган болж байна

Хууль зүй дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд 21 аймаг 9 дүүргийн хүүхэд хамгааллын чиглэлийн хамтарсан багийн төлөөлөгч албан хаагчид оролцож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний мэдээллийг сонсож, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь насанд хүрээгүй хүүхдүүд болон эмэгтэйчүүд байгаа нь өөрөө та бидний санааг зовоосон нийгмийн маш том асуудлуудын нэг. Хэдийгээр энэ чиглэлээр олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа ч гэмт хэрэг зөрчил буурахгүй байгааг албаныхан онцолж, мэргэжлийн байгууллагаас гадна эцэг эх, хамаатан садан, найз нөхөд, хөршийн холбоо гээд хүн бүрийн оролцоо гэр бүлийн хүчирхийллийг буруулахад, илчлэхэд чухал ач холбогдолтойг мэдээллээ.

Одоо та бүхэндээ гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик тоо мэдээллийг хүргэж байна.

2022 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 98 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 40.8% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх оноос 18.4%-өөр буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2022 онд 1664 хүн хохирсон нь өмнөх оноос 175 (11.7%)-аар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас 2022 онд 28 хүн амь насаа алдсан нь өмнөх оноос 14 (2 дахин)-өөр өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 100 хэрэг тутмын 6 хэрэгт эрүүгийн хэрэг (МУ-ын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг ) үүсгэсэн байна.

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар үйлдэгдсэн нийт гэмт хэргийн улмаас хохирсон 35.2 мянган хүний 2014 буюу 5.7% нь 18 хүртэлх насны хүүхэд бол 16.1 мянга буюу 45.7% нь эмэгтэйчүүд байна.

Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалт зохион байгууллаа
Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалт зохион байгууллаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.