Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын албанаас түдгэлзэх үү

Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Сангийн сайд асан Б.Болорыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байсан. Нийслэлийн прокурорын газраас тус хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан “Монголын зэс корпораци” ХХК-д олгосон, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа "Кью Эс Си" ХХК-д давуу байдал үүсгэсэн “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан хэрэгт дээрх компаниудад давуу байдал олгосон үндэслэлээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн багт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болорыг яллагдагчаар тооцоод байсан юм.

Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдсон 20 хүнд Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль авах, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдээд 322 хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Б.Болор нь Боловсролын сайдын тушаалаар төрийн үйлчилгээний албанд томилогдсон төрийн албан хаагч. Тэрээр сургуулийн захирлын албан тушаал улс төрөөс ангид байх ёстой учраас намын гишүүнээсээ түдгэлзсэн гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл Шүүхийн өмнө яллагдагчаар татагдсан учраас сургуулийн захирлын албанаасаа түдгэлзэх үү гэдэг асуудал ч үүсч байгаа бололтой.

ГЕГ: Монголд анх удаа VR (VIRTUAL REALITY) технологид суурилсан гаалийн ажилтныг мэргэшүүлэх сургалтын танхим нээлтээ хийлээ
ГЕГ: Монголд анх удаа VR (VIRTUAL REALITY) технологид суурилсан гаалийн ажилтныг мэргэшүүлэх сургалтын танхим нээлтээ хийлээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.