Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улсын цахим шилжилт, ил тод байдлын явц олон улсад үнэлэгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Цахим Таллин Чуулган 2023”-д, 06-07-ны өдрүүдэд 8 дахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтанд тус тус амжилттай оролцлоо.

НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага Монгол улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ.

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөллийн хамт Эстони улсад айлчилж, Эстонийн “И-Засаглалын академи”-иас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр үндэсний цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн систем бий болсоноор зогсохгүй цахим хөгжлийг дэмжих багц 4 хуулийг батлагдаж, “Хур” болон “Дан” системийн шинэчлэл хийгдэж, НҮБ-аас гаргадаг цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 18 байраар урагшилсан.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны “Шил” ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс “Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль”-аар заавал нээлттэй байхаар заасан 68 төрлийн мэдээллээс 750,000 гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn -д нээлттэй болж, мэдээллийн ил тод байдал, “шилэн төр” болох ажил эрчимтэй өрнөж байна.

Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоов. Тухайлбал Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчлэн дараагийн шатанд гаргаж зорилгоор Зөвшөөрлийн цахимжилт,”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Засаглалын нээлттэй, ил тод байдлын хүчин чармайлт олон улсад үнэлэгдсэн нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг нэмэгдүүлэх бөгөөд авлигын төсөөллийн индексийг бууруулахад том түлхэц болох юм.

No description available.

No description available.

No description available.

МОНГОЛ БАНК: Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо
МОНГОЛ БАНК: Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.