Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг Засгийн газраас баталлаа“

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "ICT экспогийн үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан.

Тухайлбал программ хангамжийн салбарт төр өөрөө битгий өрсөлдөөч, хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэл бариач гэх саналыг дамжуулж хэлсэн. Тэмдэглэлээр Ерөнхий сайдаас төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн.

Үүний дагуу өнөөдөр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Энэхүү тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна гэсэн үг. Төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарлаад шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой.

Тогтоол дээр нэр бүхий 32 үйлчилгээний чиглэлд хамаарах программ хангамжийг огт хөгжүүлэхгүй байх шийдвэр гарсан" гэв.

GenZ Loyalty хөтөлбөр эргэн ирлээ
GenZ Loyalty хөтөлбөр эргэн ирлээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.