Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХТ: Барилга байгууламжийн чанарын Улсын форум-2023 болно

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилга байгууламжийн чанарын форум-2023” нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр 08:00 цагт Төрийн ордны их танхимд болно.

Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаарх цогц асуудлыг хэлэлцэх энэхүү форумд салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, инженер техникийн ажилтнууд, хүндэт зочид Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

Барилга, хот байгуулалтын яам

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ

Хамтран зохион байгуулагч:

“Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ

“Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ

“Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ

“Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ

“Yes Mongolia” ТББ

Ивээн тэтгэгч:

“Алтайн газрын хүч” ХХК

“Хатанбаатар” ХХК

“Содон номин констракшн” ХХК

"Хангилцаг"ХХК

“УБТЗ“ ХНН: Төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчилж, цалинг нэмэгдүүлнэ
“УБТЗ“ ХНН: Төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчилж, цалинг нэмэгдүүлнэ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.