Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуульд хэзээ хууль ёсны захирал, хуулийн дагуу томилох вэ сайд аа

Орос Монголын хамтарсан 3 дугаар сургууль гэх төрийнх ч юм шиг, хувийнх ч юм шиг статус, санхүү нь тодорхой бус ерөнхий боловсролын нэг сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан учраас тус сургуулийн дүрэм журам, үйл ажиллагаа нь олон улсын хэлэлцээрээр зохицуулагддаг гэдэг. Нийт төсвийнх нь 10 гаруй хувийг Монгол Улсын төсвөөс санхүүжүүлдэг ч үлдсэн 80 гаруй хувь сургалтын төлбөрөөс бүрддэг, багш нарынх нь 70 гаруй хувь нь ОХУ-аас ирж ажилладаг, Оросын сургалтын системийг Монголд нутагшуулсан тус сургуулийг 30 жилийн түүхэнд нь ганцхан хүн удирдаж байгаад 2022 оны намар хэл амтайхан солигдсон.

Шинэ захирлаар Сангийн сайд асан Б.Болор томилогдон ажиллаж байгаа юм. Учир нь, Б.Болор математикийн багшаар ажиллаж байгаад Л.Энх-Амгалан сайдын тушаалаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албыг 2022 оноос хашиж буй.

Гэвч түүнийг түр орлон гүйцэтгэгч гэж ирэх хичээлийн жилтэй золгох уу эсвэл шинэ захирлыг томилох уу гэдэг асуудал үүсч, эцэг эхчүүд ахин санаа зовинох болжээ.

Хоёр улсын хамтарсан сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр аргалаад байх нь зохимжгүй ч Б.Болорын хувьд захирлын албан тушаалд жинхлэх боломжгүй нэгэн.

No description available.

Сангийн сайд асан Б.Болорыг 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 3.6 жил хорих ял оноосон байдаг.

Өөрөөр хэлбэл, Сангийн сайд байхдаа “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, терминалыг 112,6 сая ам.доллараар “Кью Эс Си” компаниас “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчлөлд хүлээн авах вексель бичихдээ “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам зөрчсөн гэж шүүх үзэж, ял оноосон.

Б.Болорын зүгээс Давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хорих ялыг нь торгох болгож өөрчилсөн ч нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасах ялыг нь хэвээр үлдээсэн юм. Тиймээс Б.Болорын хувьд энэ албан тушаалд 2024 оны дуустал тэнцэхгүй.

Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж, Боловсрол шинжлэх ухааны яамнаас томилдог гэхээр яалт ч үгүй нийтийн албан тушаалтан юм. Гэтэл өнөөдрийн байдлаар шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан Б.Болорыг энэ албан тушаалд түр томилсон байдаг.

Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтан буюу эдгээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт

- төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч,

-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж тодотгосон байдгийг БШУ-ын сайд Л.Энх-Амгалан мэдэхийн дээдээр мэдэх биз.

Тэгэхээр Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн хувьд хувийн гэх статус аваагүй тохиолдолд хуульд захирагдах нь тодорхой. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ч тус сургуулийн хууль ёсны захирлыг хуулийн дагуу л томилох ёстой.

No description available.

No description available. No description available.

No description available.

Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуульд хэзээ хууль ёсны захирал, хуулийн дагуу томилох вэ сайд аа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.