Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал эмнэлгийн дарга асан Д.Түмэндэмбэрэлийг мөнгө угаасан хэргээр ШҮҮНЭ

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл болон албаны дарга н.Тунгалаг, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан н.Бодьсайхан нар нь шууд гэрээ байгуулах замаар бог малын мялзан өвчний вакцин худалдан авах Ажлын хэсэг байгуулан, Энэтхэг улсын "Hester bioscience limited" компанийн вакциныг үйлдвэрийнх нь үнээс даруй хэд дахин илүү үнээр гэрээ байгуулж, үнийн зөрүү болох 778.560 ам.долларыг өөрсдийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан авсан болохыг Авлигатай тэмцэх газраас шалган тогтоожээ.

Улмаар нийслэлийн Прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Мал эмнэлгийн ажилтнуудад яллах дүгнэлт үйлджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Мал эмнэлгийн ажилтнуудад яллах дүгнэлт үйлджээ
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.