Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зочины өрөөндөө аваарын шаттай“ стандарт бус барилгыг “Суруга резиденс” ХХК-ийн захиалгаар “Бум Аз “ компани барьжээ

Цахим орчинд “Суруга Монгол” компанийн ашиглалтад оруулж буй шинэ орон сууцны хорооллын айл бүр зочны өрөөндөө аваарын шаттай гэх мэдээлэл гарсан. Бид энэ удаа уг мэдээллийн мөрөөр тус орон сууцны хотхонтой танилцаж, мэдээллийг тодрууллаа.

ВИДЕО:

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт дурдахдаа энэхүү зочны өрөөндөө аваарын шаттай барилга нь “Суруга Монгол” ХХКийн барьж буй орон сууц хэмээсэн. Тэгвэл тус орон сууц нь “Суруга резиденс” ХХК-ийн 2020 оны нэгдүгээр улирлаас эхэлсэн дөрвөн блок бүхий “Соларис резиденс” орон сууц хотхоны төсөл аж. Барилгын гүйцэтгэгч компани нь “Бум Аз ХХК” бөгөөд 2023 оны хоёрдугаар улирлаас ашиглалтад орохоор төлөвлөгдөж одоогийн байдлаар “А” блок нь ашиглалтад орж, эхний ээлжийн оршин суугчид байрандаа нүүж ороод байгаа аж.

"Орон сууцны тухай" хуулийн 9.4.1-т зааснаар “Оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах” гэсэн байдаг. Тэгвэл "айлын том өрөөнд байгаа аваарын шат нь иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж байгаа юу" гэх асуулт гарч ирээд байна.

“Хотын стандарт хяналтын газар” ашиглалтад орж буй барилга байгууламжуудыг хүлээн авдаг. Харин тус орон сууцыг хүлээж авахдаа ямар шаардлагаар хүлээж авсан нь тодорхойгүй бөгөөд "бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан" юм.

Харин тухайн иргэдийн зүгээс барилгын гүйцэтгэгч компанид аваарын гарцыг зөв байрлуулах талаар шаардлага хүргүүлсэн. Гүйцэтгэгч компанийн зүгээс “Нэмэлтээр шат байрлуулах ба шат нь ил хураагддаг шат байна” хэмээсэн ч хаана, хэрхэн байрлуулах нь тодорхойгүй байгаа аж. Тус хотхонд одоо баригдаж буй бүх блок нь одоо ашиглалтад ороод буй барилгатай ижил загвартайгаар аваарын гарц нь айлын зочны өрөөнд баригдаж байгаа гэх мэдээлэл байна.

М.Ариунаа

Эх сурвалж: Isee.mn

“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” шоу тоглолт гуравдугаар сарын 8-нд болно
“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” шоу тоглолт гуравдугаар сарын 8-нд болно
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.