Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлигад амташсан Заамарын Засаг ноён Л.Амгаланбаярыг цагдан хорих, татслан сэргийлэх хугацааг сунгах уу!

Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгаж байна. Түүнийг энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тэгвэл энэ хугацаа өнөө маргаашгүй дуусах гэж байна. Шүүх яллагдагч Л.Амгаланбаярыг хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж болзошгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулах үндэслэлийг харгалзан ийнхүү прокурорын саналын дагуу захирамж гаргасан байна.

Заамарын засаг ноён Л.Амгаланбаяр нь уул уурхайн жижиг компаниудад давуу байдал олгож, өөрөө дундаас нь ашиг хүртэж байжээ.

Тодруулбал,

  • Иргэн П-ээс Автогрейдер худалдан авч, техникийн үнэ болох 130 сая төгрөгийг нэр бүхий компанийн захирал Л-ээр төлүүлж, давуу байдал олгож, орон нутагт их хэмжээний хохирол учруулсан
  • Төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд саад учруулж, “Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй хойшлуулж, тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирол учруулж, бусдад давуу байдал олгосон,
  • Заамар суманд алтны бичил уурхай эрхэлдэг Б-ээс иргэн Ц-гийн дансаар дамжуулан 2.5 сая төгрөгийн хахуул авсан
  • Тус сумын ИТХ-ын төлөөлөгч А хандив тусламж нэрийдлээр бэр эгч Ч-ийн дансаар дамжуулж 3 сая төгрөгийн хахууль авсан
  • Алтны бичил уурхай эрхэлдэг нэр бүхий нөхөрлөлийн эрхлэгчээс өөрийн найз Г-ийн дансаар дамжуулж 7 сая төгрөгийн хахууль авсан,
  • Нэр бүхий компанийн захирал Л-ээс ИТХ-ын төлөөлөгч Б-ийн дансаар дамжуулан 3 сая төгрөгийн хахууль авсан

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж, шалгагдаж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдэх, мөн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэж прокуророос үзэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Прокурорын газраас уг хэргийг хэрхэх, шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цаашид яаж үргэлжлүүлэхийг ажиглах үлдэж байна.

Б.Ирээдүй

Hardnews.mn

Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нар ШҮҮРДҮҮЛЭХ үү
Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нар ШҮҮРДҮҮЛЭХ үү
 
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.