Барилгын салбарт үүсээд буй олон олон асуудлын араас тодруулан сурвалжлан явахад салбарт байгаа зарим ноцтой асуудал нь тухайн салбарт ажиллаж буй хүмүүсийн хувийн зан араншин, мэдлэг чадвар, хандлага зэргээс хамааран байгууллагын үйл ажиллагаа доголдох буюу буруу гольдирлоор явж түүнээс үүдэн салбарт хүндрэл учирдаг нь харагдсан бөгөөд үүний тод томруун жишээ нь Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ажлын албаны гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Хулан юм.
Энэхүү Л. Хулан гэх хүнтэй холбоотой асуудал хэл ам анх удаа гарч байгаа хэрэг биш юм. Түүний талаар 2018, 2019 оноос янз бүрийн нотой ноцтой мэдээ, мэдээлэл удаа дараа гарч ирсэн бөгөөд Л. Хулан нь урьд өмнө нь барилгын салбарт огт ажиллаж байгаагүйн дээр мэргэжлийн бус хүн юм. Мөн Л. Хулан нь өөрийн ажлын албаны ажилтан албан хаагчидтай таарамжгүй харилцаатай ажилтан, албан хаагчидаа элдэв аргаар дарамталж ажиллах нөхцлийг бүрдүүлдэггүй тухай олон олон ажилчид нь гомдоллдог.
Үүний зэрэгцээ Л. Хулан нь мэргэжлийн бус хүн учраас төрийн бус байгууллагын ажлыг хариуцан удирдах, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах чадвар дутаж, асуудал байнга үүсгэж ирсэн байдаг.
Тийм ч учраас Барилга, хот байгуулалтын өмнөх сайд Б. Мөнхбаатар сайдын ажлыг авмагцаа Монголын Барилгын үндэсний ассоциацийн удирдлагууд, салбарыхантай уулзсан хэд хэдэн удаагийн уулзалтын үеэр Л. Хулан захиралтай хамтран ажиллах боломжгүй, иймд сольж мэргэжлийн чадвартай, ёс зүйтэй хүнийг ажлуулахыг удаа дараа шаардсан байдаг.
Гэвч Л. Хулан захирал нь тус асуудлыг үүсмэгц ээлжийн амралтаа авах, эмэнэлэгт хэвтэх зэргээр цаг хугацаа хожиж, улмаар 2020 оны сүүлээр би өөрийн ажлаа хэнд өгөхөө мэднэ, надаас илүү хүн байх ёстой. Би гүйцэтгэх захирал болох хүнийг сонгоно гэх мэтээр янз бүрийн зүйлс ярьсаар гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарласан боловч тус сонгон шалгаруулалтын арга хэмжээг жонхуу бантан болгож, нэр дэвшсэн хүмүүсийг цагдаа, авлигатай тэмцэх газарт өгөх шалгуулах, мэдээлэл авах зэргээр дарамтлан цаг хугацаа хожиж тэсэж үлдсэн байдаг.
Түүнийг ийнхүү ёс зүйн алдаа дутагдал гаргаж мэргэжлийн чадваргүй байдлыг нь үл тоож, хамгаалж ирсэн хүн бол 2016-2022 оны хооронд Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан одоогийн тус төрийн бус байгууллагын хүндэт ерөнхийлөгч Макс группын ерөнхий захирал, Монгол улсын манлай уяач Д. Цэрэнжигмэдийг гэлцдэг. Тэрээр Л. Хуланг авч үлдэхийн тулд бүхнийг хийж ажлаа өгнө гэж хүртэл тунирхаж ирсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй 2022 онд Монголын Барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Цаст группын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. Баярсайханд ажлаа шилжүүлэхдээ тавьсан болзол нь Л. Хуланг оролдохгүй, үргэжлүүлэн ажлуулахыг шаардсан гэдэг яриа ассоциацийн гишүүдийн дунд байдаг.
Л. Хулангийн мэргэжлийн бус ур чадваргүй ёс зүйгүй байдлыг дан ганц салбарын удирдлагууд нь эсэргүүцэж байгаа бус Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүдээс авхуулаад хэдэн арван жирийн гишүүд нь хүртэл нь эсэргүүцэж ажлын албаныхааа өдөр тутмын үйл ажиллагаанд туйлын сэтгэл дундуур байж гүйцэтгэх захирлыг солих хүсэлт, шаардлагыг удаа дараа тавьж ирсэн байдаг. Гэвч тус шаардлагыг үл тоон дан хувийн эрх ашгаа хамгаалан өдийг хүрлээ.
Яагаад Л. Хулан Монголын Барилгын үндэсний ассоциацийн ажлын албаны гүйцэтгэх захирлын албан тушаалтай үхэн атан зууралдаж байна вэ гэвэл Нэгдүгээрт ассоциацийн гишүүдийн татвар төсөл хөтөлбөрүүдээс авч 12-15 сая төгрөгийн өндөр цалин, Хоёрдугаарт 2018 оноос хойш хэрэгжүүлж буй барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох эрхтэй холбоотой юм. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг амар хялбар болгож аж ахуйн нэгжүүдийг дэмжих бус харин ч эсэргээрээ аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, хүнд суртал огт буураагүй бөгөөд эсэргээрээ улам бүр нэмэгдсэн хэмээн салбарын аж ахуйн нэгжүүд үгээ хэлж байна. Үүнийг дагасан авлига, хээл хахуул ч багагүй яригдаж байгаа бөгөөд эдгээртэй холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдийн гомдол мэдээлэл удаа дараа яригдаж, цацагдаж ирсэн байдаг. Барилга, хот байгуулалтын яамнаас ч энэ талаар шалгалтууд оруулж хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн байдаг бөгөөд тус зөрчилтэй холбоотой шалгалтын дүнг нуун дарагдуулж ирсэн байдаг.
Тэрээр өөрийн гар хөл болсон хүмүүсээр ажлын албаа бүрдүүлж өөрийн баруун гар Л. Гүлбарша хэмээх хэлтсийн даргатайгаа хамтран тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүндрүүлэн аж ахуйн нэгжүүдээс авлига, хээл хахуул адаг гэсэн мэдээдлэл гомдол их байдаг. Энэ тухай дараа дэлгэрэнгүй сурвалжлах болно.
Иймэрхүү мэргэжлийн бус, мэдлэг чадвар дутмаг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадваргүй гүйцэтгэх захирал Л. Хуландаа Монголын Барилгын үндэсний ассоциаци нэн яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй байна.
Ийм удирдлагатайгаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх боломжгүй юм. Энэ бүхнийг шинээр томилогдсон барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэн нэн тэргүүнд анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь Монголын барилгын үндэсний ассоциацийн Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээний хугацаа энэ 2 сард дуусгавар болох билээ.