Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаал, цуглааныг албадан тараах тухай захирамжийг хүчингүй болголоо

Жанжин Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн жагсаал, цуглаан нь бүртгүүлээгүй, жагсаал цуглаанд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байдалтай байв. Тиймээс үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болзошгүй эмх замбараагүй байдал үүссэн тул Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Жагсаал, цуглааныг тараах тухай захирамж гаргасан юм. Ингэхдээ жагсаалд оролцогч иргэдэд урьдчилан анхааруулах, шаардлагатай тохиолдолд иргэдийг албадан тараахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байв.

Харин иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал ариллаа. Иймд Нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгох захирамж гарган, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
 
Дарханы залуу даагаа нэхэх санаатай яваа бололтой
Дарханы залуу даагаа нэхэх санаатай яваа бололтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.