Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлнэ гэж гадаад, дотоодгүй зарлаж, танилцуулж яваа. Гэхдээ түүний энэ үг хэрэгжихгүй, зүгээр л цаасан дээрээ “мөнхөрнө”. Учир нь, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар байгаа цагт Засгийн газрын мөрийн хөтөлбөр байтугай “Шинэ сэргэлтийн бодлого” нь урагшлахгүй, явахгүй.
Ч.Хүрэлбаатар сайд сар орчмын өмнө “2023 оны төсөвт LRT төсөлд зарцуулах нэг ч төгрөг суулгаагүй”, “Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан. Уг нь хотын түгжрэл гэдэг нийслэлчүүд байтугай улсын хэмжээнд “улаан гэрэл асчихсан” нэн яаралтай шийдэх асуудал. Тийм ч болохоор Засгийн газар Төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хороо байгуулж, сайд хүртэл томилсон байж таарна.
Тэгсэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь цахим хуудсаараа тавласан мэт мэдэгдэл хийж байгаа нь “хотын чинь төвлөрөл саарахгүй ээ” гэж байгаагаас ялгаа ч алга. Үүнийг нь баталж буй мэт нийслэлд түгжрэлийг бууруулахын тулд төсөв огт байхгүй нь бүр ч хачирхал төрүүлж байгаа юм. Мэдээж Сангийн яам улсын төсвийг “боосон”. Гэхдээ Эдийн засаг, хөгжлийн яамны оролцоо бий. Тэгэхээр одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд бүр маш их оролцоотой гэсэн үг. Тэр өмнө нь Сангийн сайд байсан одоогийн Б.Жавхлан нь түүнээс тамгаа гардаж, ажлыг нь үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар төсвөөс хэзээ ч холдохгүй гэсэн үг бөгөөд нийслэлд нэг хэсэгтээ л хөрөнгө, мөнгө “олдохгүй” гэсэн үг. Ганц нийслэл, LRT төсөл ч биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан олон ажил, төслийг хөдөлгөж, ирээдүйд хөгжинө гэдэг ёстой “гонжийн жоо”. Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт; -эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; хотгор шанага -хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; -чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт; зэрэг асуудлууд багтдаг. Тэгэхээр мань сайд Ч.Хүрэлбаатарын хувьд эрхлэх асуудал, эрх ашиг хоёр нь ижилдээд хувиа бодоод хувьсгалын ажлаа орхичихно оо л гэсэн үг биз дээ.