Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн банк IV эмнэлэгтэй хамтран иргэдэд Санхүүгийн болон эрүүл мэндийн боловсрол олгов

“Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” энэ сард тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ашиглалтад ороод удаагүй байгаа “IV эмнэлэг” Төрийн банктай хамтран энэ сарын 17-н буюу өнгөрөгч бямба гаригт нээлттэй хаалганы өдөрлөгийг эмнэлгийнхээ байранд зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн харилцагчдадаа Амбулаторийн үнэгүй үзлэг хийсэн бол багажийн шинжилгээндээ 30%-ийн хямдралтай үйлчилгээ үзүүлжээ. Мөн энэ үеэр Томуугийн дөрвөн тунт вакцинжуулалтыг хямдралтай үнээр хүүхэд багачууддаа хийсэн байна.

Харин энэ үеэр Төрийн банкнаас эмнэлэгт үзүүлэхээр ирсэн харилцагчдадаа “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг нээж, олон улсын карт үнэгүй захиалах “Гялсбанк” нээлгээд жилийн хураамжаас чөлөөлөгдөх зэрэг боломжийг олгожээ.

Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлээд удаагүй байгаа бөгөөд уг бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж банканд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгож байгаа юм. “Эрүүл иргэн” хадгаламж нь сонгосон эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах давуу талтай.

Тухайн нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 300 гаруй хүн “IV эмнэлэг”-ээр зочлон олон төрлийн витамин хөнгөлттэй үнээр авч санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлжээ.

Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа
Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.