Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Сүежинийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Сүежинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэх замаар оны эхний хагаст алдсан тээврийн хэмжээг нөхөх, Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх хоосон чингэлэгтэй галт тэргийг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээврийг эхлүүлэх, Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын нарийн царигийн 2 дахь гол замын хил холболтын цэгийг тохирох асуудлыг яаралтай шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг ноён Сун Сүежинээс хүсээд “УБТЗ” ХНН-ийн зүгээс Замын-Үүд – Эрээн боомтоор нэвтрэх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, хилийн төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай тогтмол харилцаа холбоотой, илүү нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн баярын мэндийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэнруй болон Элчин сайдын яамны нийт хамт олонд уламжилж өгөхийг хүслээ.

БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Сүежин хүсэлтийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Туяа болон УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, БНХАУ-ын Бээжин хот дахь УБТЗ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн А.Анар, албаны бусад хүмүүс байлцлаа.

May be an image of 6 people, people sitting and people standing

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Сайд нар Ёс зүйн дүрэмгүй учраас “ёроолгүй тэнэглэл“ нь дуусахгүй
Сайд нар Ёс зүйн дүрэмгүй учраас “ёроолгүй тэнэглэл“ нь дуусахгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.