Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

АН дахь талцал, хуваагдал иргэд бүү хэл АН-ын гишүүдийг ч нэгэнт залхаагаад байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болно. Хуралдаанаар аанай л Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдөл, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлийг зэрэг хэлэлцэх аж.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ энэ байдлаараа 2024 он хүртэл АН-ын даргын албан тушаалтай зууралдах магадлал өндөр байна. Энэ бол АН-ын хувьд хамгийн муу хувилбар.

Иймээс ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаж, нэгдэх цаг нь болсон гэж үзэн ойлголцжээ. Х.Баттулга ч АН-ын дарга болох амбицаа татсан байна. Гэвч энэ нь шийдэх болоход бэрх аж. Учир нь хоёр тал яаж ч ойлголцож, тохиролцсон бай эцсийн шийдийг Улсын Дээд Шүүх л гаргана. Яаж л бол яаж будлиулах боломж С.Эрдэнэд бий. Харин нэгэн сонирхолтой хувилбарыг улс төрийн хүрээнд ярьж эхэлжээ. С.Эрдэнэд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд хилийн хориг тавьсан байгаа гэнэ. Энэ процесс цааш үргэлжилж, С.Эрдэнэ шүүхээс ял сонсвол дээд шүүхэд элдэв хүсэлт явуулж, АН-ын тамгыг буцаалдах түүний үйл ажиллагаа зогсоно. Хатуу мэт сонсогдох ч үүнээс өөр С.Эрдэнэтэй ойлголцох, С.Эрдэнээс салах хувилбар үгүй болсон тухай яриа АН-ын лидерүүдийн дунд өрнөж буй ажээ.

Э.Мягмар

Sonin.mn

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.