Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж , бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй яам. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан 5 хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн.

Тиймээс салбарын сайдын хувьд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье.

Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулна.

Орон нутгийн машин Улаанбаатарт зорчихдоо 3 ДАХИН ӨНДӨР буюу километр тутамд 45 төгрөг төлнө
Орон нутгийн машин Улаанбаатарт зорчихдоо 3 ДАХИН ӨНДӨР буюу километр тутамд 45 төгрөг төлнө
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА