Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Багш нарын 59 мянган дипломыг шалгаснаас 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Манай салбарт сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн түвшинд 51 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Энэ дунд нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, 51 мянган багшийн 71 мянган диплом байна гэсэн үг. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 71 мянган дипломоос 59 мянгыг нь шалгалаа. Цаана нь 12 мянган диплом шалгах шаардлага бий.

Эндээс өнөөдрийн байдлаар 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Үүнээс гадна 2,000 бичиг баримт сэжигтэй байна.

Ямар зөрчил үүссэн бэ гэхээр, дипломын дугаар давхардсан зөрчил 454 байна. Энэ дээр бусдын овог нэрийг ашигласан, бусдын гарын үсгийг дуурайсан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, сканердсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан зэрэг зөрчил байна.

Жишээ нь, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201305131 дугаартай дипломыг гурван хүнд давхардуулан олгосон байна. Энэ бол дуурайж үйлдсэн гэсэн үг.

Мөн бүртгэлгүй боловсролын дипломын дугаар ашигласан зөрчил 139 бүртгэгдсэн. Энэ нь тухайн жилүүдэд их, дээд сургуулиудад олгогдоогүй, бүртгэлд огт байхгүй дугаар бичиж, хуурамчаар үйлдсэн гэсэн үг.

Л.Энх-Амгалан: Багш нарын хуурамч дипломыг шалгах явцад төрийн яамнаас бичиг баримт, компьютерын хард алдагдсан
Л.Энх-Амгалан: Багш нарын хуурамч дипломыг шалгах явцад төрийн яамнаас бичиг баримт, компьютерын хард алдагдсан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА