Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Виктория Бекхэм амьдралаас таашаал авдаг уу?

Виктория Бекхэм амьдралаас таашаал авдаг уу?

Телевизийн нэрт сэтгүүлч Улрика Жонсон алдарт хөлбөмбөгчний эхнэр Виктория Бекхэмын хоолны хатуу дэглэмийг шүүмжилж, "Хүссэн хоолоо идэж чадахгүй байх нь өрөвдөлтэй оршихуй хэлбэр" гэжээ. Учир нь Виктория Бекхэм өөрийн галбираа хадгалахын тулд тийм ч олон төрлийн зүйл иддэггүй аж.

Тэрбээр Серхио Рамосын хурим дээр хооллохдоо цэснээс гадуур, кокосны ус зэрэг зүйлсийг захиалж байсан нь тогооч, зөөгч нарт хүндрэлтэй байсан аж. Үүнийг сэтгүүлч Улрика Жонсон мэдээд “Хүссэн хоолоо идэж чадахгүй, хатуу дэглэм барьдаг хүн амьдралаас таашаал авч чадах уу?” хэмээн шүүмжилсэн байна.

Викториягийн нөхөр Дэвид эхнэрээ 25 жилийн турш шарсан загас, уураар жигнэсэн ногоо иддэг байсан тухай өмнө нь ярьж байсан. Мишелин гурван одтой рестораны тогооч, мөн Виктория Бекхемын хоолны цэсийг тохируулах маш хүндрэлтэй талаар дурдсан юм. Мэдээж хэрэг амьдралын нэг таашаал авах зүйл нь амттай, сайхан хоол идэх юм. Бүхэл бүтэн 25 жилийн турш ганц зүйл идсэн Виктория нээрээ л амьдралаас таашаал авч чаддаг уу гэх сонирхолтой бодлыг олон хүнд төрүүлээд байна.

Эх сурвалж: DAILY MAIL

С.Шойгу: Оросын цэргүүд Лисичанск хотыг бүрэн хяналтдаа авсан
С.Шойгу: Оросын цэргүүд Лисичанск хотыг бүрэн хяналтдаа авсан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА