Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Новак Каталин тангараг өргөлөө

Унгар улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Новак Каталин тавдугаар сарын 14-ний өдөр тангараг өргөж ажилдаа орлоо.

Өнгөрөгч гуравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Парламентын 199 гишүүний 193 нь санал өгч, эрх баригч Фидес намаас нэр дэвшигч Каталин Новак олонхийн буюу 137 (68.8%) саналаар сонгогдсон билээ. Анх удаа сонгогдсон эмэгтэй ерөнхийлөгч Каталин Новак нь өмнөх ерөнхийлөгч Янош Адерийг залгамжилж, ирэх таван жил төрийн тэргүүнээр ажиллах юм. Каталин Новак нь 1977 оны 9-р сарын 6-нд Унгар улсын Сегед хотод төрсөн. 44 настай. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Корвинусын Их сургуулийг эдийн засагч, Сегедийн Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Унгараас гадна франц, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг.

2001 онд Гадаад яамнаас ажлын гараагаа эхэлж, 2012 онд Хүний нөөцийн яамны нарийн бичгийн дарга, 2020 онд сайд болон дэвшжээ. 2018 оноос Парламентын гишүүнээр ажиллаж буй тэрбээр 2017 оноос Унгарын хамгийн том нам болох Фидес намын дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг байв.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Төрийн банк “шилдэг татвар төлөгч”-өөр шалгарчээ
Төрийн банк “шилдэг татвар төлөгч”-өөр шалгарчээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.