Хөвсгөл аймгийн Засаг даргаар Ш.Идэрбаясгалан ажилладаг. Тэгвэл тус аймгийн удирдлагууд төсвийн мөнгийг коронавирусийн эсрэг гэсэн нэрийн дор хуучин авто машины сэлбэг хэрэгсэл худалдан авахад зарцуулжээ!!!
Тодруулбал, 2021 оны есдүгээр сард аймгийн засаг даргын А/411 тоот захирамжаар Сүхбаатар хөлөг онгоцыг татаж авах талбай байршуулах зорилгоор 11 сая төгрөг, Старикс машины ком мотор сэлбэгний үнэд 9 сая 830 мянган төгрөг, Санота-7 автомашины мотор хропны үнэд 4 сая 950 мянган төгрөгийг тус тус захирамжилж гаргасан байна.