Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын БХЯ хугацаат цэргийн албан хаагчдыг Украинаас эргүүлэн татжээ

ОХУ-ын удирдагч Владимир Путин Украинд явуулж байгаа цэргийн ажиллагаанд хугацаат цэргийн алба хаагчид болон нөөцийн бэлтгэл цэргүүдийг оролцуулахгүй гэсэн амлалтыг мартын 8-ны өдрөөр эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэхдээ амалсан.

Гэвч өчигдөр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам хугацаат цэргийн алба хаагчдыг Украин руу илгээсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. "Харамсалтай нь Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулахад оролцсон ОХУ-ын зэвсэгт хүчний ангиудад хугацаат цэргийн алба хаагчид байсан тухай хэд хэдэн баримт илэрсэн. Хугацаат цэргийн бараг бүх албан хаагчдыг ОХУ-ын нутаг дэвсгэрт аль хэдийн эргүүлэн татсан" гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн хэд хэдэн хугацаат цэргийн алба хаагч олзлогдсоныг Батлан ​​хамгаалах яам баталж байна.

Эх сурвалж: Лентару, ВВС

Украины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ
Украины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.