Энэтхэг оюутан пуужингийн дэлбэрэлтэнд өртөж амь үрэгдсэн тухай харамсалтай мэдээ Украины Харьков хотоос ирэв.
Энэтхэгийн Карнатака мужаас ирсэн оюутан Навин галт тэрэгний буудлаас гэр рүүгээ явах замдаа пуужингийн дэлбэрэлтэд өртсөн байна. Навин Харьков хотын Ангаахын Үндэсний Их сургуульд сурдаг байсан гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Энэтхэг оюутан пуужингийн дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэнд гүн харамслаа илэрхийлье. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэж өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Түүнчлэн тэрээр “Энэтхэгийн ГХЯ-ны ТНБД ОХУ-аас БНЭУ-д суугаа Элчин сайд, Украин Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд нарыг дуудаж уулзаж, Харьков болон дайны бүсэд байгаа энэтхэг иргэдийн аюулгүй байдлыг ханган нэвтрүүлэх арга хэмжээ авахыг шаардсан байна. Мөн ОХУ, Украин Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд нар мөн шаардлагыг суугаа орондоо тавьжээ” гэж өөрийн твиттер хуудсанд мэдэгдсэн байна.
БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Нам Ковинд өчигдөр орой Гадаад хэргийн сайд С.Жайшанкарийг Украинаас энэтхэгчүүд түүний дотор оюутнуудыг амжилттай татаж авч байгааг магтаж байв.
Эх сурвалж: https://newsable.asianetnews.com/