
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна.
БШУЯ-наас ковидын үед үүссэн сурлагын хоцрогдлын бэрхшээлийг шийдэх арга замын талаар сурагч, багш, эцэг эхчүүдээс судалгаа авчээ. Судалгааны дүнг танилцууллаа.
- Судалгаанд оролцсон хүмүүсийн 48 хувь нь 100 хувь танхимаар хичээллэх
 - 17 хувь нь Багшийг цахим сургалт явуулах боломжоор хангах
 - 12 хувь нь эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх
 - 8 хувь нь хэвлэмэл материал тараах
 - 5 хувь нь хосолсон
 - 1 хувь нь 100 хувь цахимаар хичээллэх хэрэгтэй гэж үзжээ.