Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эм Си Эс”-ийн Ж.Оджаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё

Дундговьчууд нутгийн хүүгээ Хөдөлмөрийн баатар болгох аян өрнүүлж, монголчуудаа уриаллаа

Жилийн жилд шагналын хур удаа дараа буусан өдрүүдэд чухам ямар эрхмүүд төрийн өндөр дээд одон, тэмдэг авч байна вэ гэдгийг анзаарч, бодон тунгаахгүй хүн гэж үгүй. Шагнал нүдээ олох нь ч бий, олохгүй нь ч бий.

Харамсалтай нь нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, тэр хэрээр ард иргэдийн ахуй амьдралд бодитоор нөлөөлж байгаа, урт хугацаанд олон мянган хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улсын төсөвт хэдэн зуун тэрбум, хэдэн их наядаар нь орлого бүрдүүлж ажилладаг групп, компанийн эзэд төрийн өндөр дээд шагналын гадна үлддэг. Тэгвэл өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээрээ улсын хэмжээнд тодорч, олон хүний амьдрал ахуйг өөд нь татаж, улсын төсөвт жил бүр ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлж ирсэн хүн бол “Эм Си Эс” группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал юм. Тэр бол яах аргагүй “энх цагийн баатар”, Хөдөлмөрийн баатар хүн гэдгийг шагналын хур буух тоолонд хүмүүс шагшин дурддагч тэрбээр шагналтнуудын нэрсийн жагсаалтад байдаггүй. Тэгвэл энэ өдрүүдэд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, нийт ард иргэдээс “Ж.Оджаргалд Хөдөлмөрийн баатар цол олгох” уриалга гарган, аян өрнүүлжээ. Уг уриалгыг Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, нийт иргэд дэмжиж байгаа аж. Нийт монголчууд ч дуу нэгтэй дэмжинэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Ж.Оджаргал захирлын уугуул нутаг нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. Түүний ээж н.Бадамжав нь Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт төрсөн бөгөөд өргөж авсан аав Дамдин доктор энэ сумын эмнэлэгт ажиллаж байжээ. Тиймдээ ч тус сумын эмнэлэг нь н.Бадамжавын нэрэмжит болж, Ж.Оджаргал захирал Хүн эмнэлэгт их засвар хийн, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснийг өнөө хүртэл Дэлгэрцогтчууд дурссаар байна.

Ээж Бадамжав нь эхээс хоёул бөгөөд эгч Лхам нь 5-р сургуульд багшилж байгаад өнөө нас барсан. Тэдний эцэг эх өвөг дээдэс нь, Дэлгэрцогт сумын Эмтийн ус, Шар уул, Тойрмын ус, Төгрөгийн цохиогоор нутаглаж ирсэн аргагүй л энэ нутгийн уугуул хүү билээ.

Үндэсний хэмжээний “Эм Си Эс” групп бол нийгмийн хариуцлагаа ухамсарладаг топ аж ахуйн нэгжүүдийн тэргүүн эгнээнд байдаг байгууллага гэдэгтэй хэн ч маргахгүй. Засгийн газраас МҮХАҮТ-тай хамтран жил бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилласан, татвар төлсөн зэрэг олон талын үзүүлэлтийг харгалзан үзэж “Топ 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулдаг бол “Эм Си Эс” группын харъяа компаниуд жил бүр олноороо байнга шалгарч иржээ.

Тухайлбал, 2019 онд Татварын ерөнхий газраас сүүлийн таван жилд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийг жагсаахад “Эм Си Эс” группын 12 компани багтаж байв. Мөн нэгэн баримт сөхөхөд 2009-2013 онуудад “Эм Си Эс” группын төлсөн татвар нэг их наяд төгрөг давж, Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас хамтран шалгаруулдаг “Шилдэг татвар төлөгч-Хөх дэвтэр”-ийн эздээр шалгарч байв. Өнөөдөр дэлхийн бренд “Кока кола”-ны албан ёсны үйлдвэрлэгчээр Монгол Улсад цор ганцхан “Эм Си Эс” ажиллаж байгаагаас харвал тэдний үйл ажиллагаа аль эрт олон улсын зах зээлд гарчээ. Зөвхөн “Кока кола” компани өдгөө 650 ажилтантай, 18 нэр брендын 121 нэр төрлийн үйлдвэрлэл явуулж байна

Тус групп нь анх 1993 онд бууриа засаж, тооноо өргөсөн цагаас хойш үйл ажиллагаа нь жигдэрч, өдгөө өдөрт нэг тэрбум, сард 30 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлдэг бөгөөд нийт 10.000 орчим ажилтандаа нэг сард 16 тэрбум төгрөгийн цалин тавьдгаас гадна сардаа дотоодын 300 орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээс 100 орчим тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авч, шууд бус 20.000 ажлын байрыг бий болгон ажиллаж байгаа билээ. Тогтмол ажлын байранд ажиллаж байгаа 10.000 хүний ар талд дундажаар 3-4 хүн байдаг гэж үзвэл 40.000 мянган хүний нийгмийн баталгаа энэ айлд хамаарна. Түүнчлэн шууд бус ажлын байраар хангаддаг 20.000 хүний ар тал, 300 орчим үндэсний үйлдвэрлэгч, дотоодын аж ахуйн нэгж гэхээр энэ айлын цар хүрээ өргөн, үр өгөөж нь хичнээн өндөр болохыг төвөггүй харж болно.

Ийнхүү ард иргэдийн амьдрал ахуйг өөд нь татаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, улсын төсөвт ихээхэн мөнгө төвлөрүүлж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдөр буу зэсвэг барин улс орны бүрэн эрхэд халдах үзэгдэл байхгүй болсон учраас эдийн засгийн тусгаар тогтнол юу юунаас чухал болсон гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэгвэл Ж.Оджаргал эх орны аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд 30 жил зүтгэж, олон мянган хүний амьдрал ахуйг өргөж яваа яах аргагүй Хөдөлмөрийн баатар гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрнө. “Татвар буй дор төр оршино” гэдэг дээ. Тиймээс төр засгийн өндөрлөгүүд маань Төрийн нурууг түшиж, улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлж яваа энэ мэт эрхмүүдээ анхаарч үзэх цаг нь аль хэдийнээ болжээ.

Түмэн.мн

Л.Оюун-Эрдэнийн нэг жил
Л.Оюун-Эрдэнийн нэг жил
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.