Төрийн соёрхолт дуучин Д.Болдын тухай олон сөрөг мэдээллүүд сошиал орчинд тараад байгаа билээ. Дуучин Нара олон жилийн өмнө Япон улсад болсон үйл явдлыг дэлгэснээр түүнрүү Анандбазарын хэрэг шиг охид бүсгүйчүүд Болдын тухай мессеж, сэтгэгдлүүд ирүүлэх болсон гэнэ. Тэгвэл өөрийгөө шүгэл үлээгч хэмээн өргөмжилдөг иргэн цэнхэр үст Цэрэн Нараг дэмжиж өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
“Дуучин Болдын талаар гаргасан Нарагийн бичвэр жинхэнээсээ санаандгүй “me too”хөдөлгөөнийг өрнүүлэх шиг болов. Нарагийн постны дор бичсэн хүмүүсийн өөрт тохиолдсон явдлыг бичсэн сэтгэгдлүүд дэгжин хувцасласан, үлгэрлэн дууриамаар сүпер од Болдын багийг утгаар нь хуулав.
Монголчуудын “Нэг тогооноос хооллочихоод” гээд салбар доторх муу муухайгаа нуун далдалж ирсэн жаягийг Нара эвдэв.. Өөрөөсөө карьер, нэр хүнд өндөртөй мэргэжил нэгтнийг шүүмжлэх эрсдэлтэй ч Нара жинхэнэ шүгэл үлээв. Манай сэтгүүлчид хүртэл идсэн тогоогоо нулимахгүй гээд биесээ шүүмжилж чаддаггүй. Тиймээс Зариг Өнөрөө мэт даам гарч байгаа.
Нарагийн бичвэрийн санаа “харагддаг шигээ хүн биш” байв. Болдын амьдралын хэв маяг, тансаглалаараа гайхуулж, жинхэнэ хөдөлмөр авъяасаар өөрийгөө бий болгосон гэх имижид залуус нэн ялангуяа хүүхнүүд их хууртдаг. Болдтой нөхрөө харьцуулж миалагсад ч бий болсон... яг үнэндээ урлагийн шинэ залуусыг бөлдөгдөж, охидыг мянгуудад зуучилж, өөрөө улс төрчдийн өвөрт шургалж, мөнгөтэй бизнесмэныг уургалж эхнэрээ ар өврөөр нь тавьсан энэ бүхэндээ гаршссан гэж олны мэддэг ч ил хэлдэггүй үнэнийг Нара хэлж. Иймээс хүүхнүүд минь, хажууд байгаа залуугаа од мод гэх гялгар болгонтой харьцуулж мэрэх хэрэггүй. Та ч нөхрөө хуваалцахыг хүсэхгүй байгаа биз дээ? Бүх юм харагдсан шигээ байдаггүйн ганц жишээ” гэжээ.