Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 1,744 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 917, орон нутагт 827 тохиолдол нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,744 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Мөн хугацаанд 6,064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,534 хүн эндлээ.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөлөө
Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөлөө
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА