Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл болон түүний хань хамсаатан албаны дарга Тунгалаг, мэргэжилтэн Бодьсайхан нар нь шууд гэрээ байгуулах замаар бог малын мялзан өвчний вакцин худалдан авах ажлын хэсэг байгуулан, Энэтхэг улсын Hester bioscience limited компаний вакциныг үйлдвэрийнх нь үнээс даруй хэд дахин илүү үнээр гэрээ байгуулж, үнийн зөрүү болох 800.000 ам.долларыг өөрсдийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан авсныг АТГ илрүүлэн тогтоосон гэдгийг хэвлүүллүүд мэдээллэж байсан.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл

Гэсэн ч энэ бүлэглэл ингээд зогсохгүй яг одоо ч дараагийн худалдан авалтаа хийхээр улайран зүтгэж буй талаар эх сурвалжууд хэлж байна.

МЭЕГ-ын дарга Б.Ганзориг

Учир юу вэ гэвэл өөрсдийн утсан хүүхэлдэй болох Увс аймгийн гаралтай Ганзориг гэгчийг ковидын тухай хуулиар түрий барин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилуулж, Энэтхэг улсын мөнөөх үйлдвэртэйгээ дахин гэрээ байгуулж мөнгөө шилжүүлэх гэж байна. Энэ бүлэглэлийг удирдан зааварчилгаа өгч буй жинхэнэ эзэн нь Глобал бизнес линк ХХК-г үүсгэн байгуулагч Заяатын Батсүх гэж хүн бий.

Глобал бизнес линк ХХК-г үүсгэн байгуулагч З. Батсүх

Энэ компани бол мал эмнэлгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төдийгүй энэтхэгийн вакцины үйлдвэрийн монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Монгол улсын мал эмнэлгийн салбарт мафийн бүлэглэл бий болж, хуулийн байгууллага түүнийг нь тогтоосоор байхад дахин худалдан авалт хийхээр гэрээ байгуулсныг салбарын сайд Мэндсайхан та мэдсээр байж дуугүй хараад л суух уу?

comment.mn

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.