Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэвшүүлэх нь зүйтэй гэж МАН-ын Бага хурал 100 хувийн саналтайгаар шийдвэрлэсэнийг МАН-ын Байгуулалтын газрын дарга, Тооллогын комиссын дарга Н.Энхбаатар танилцуулжээ.
МАН-ын Бага хурал өнөөдөр 15.00 цагт хуралдсан. Ингээд намын дарга У.Хүрэлсүхийг олонхын саналаар дэмжин, зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх болов.
У.Хүрэлсүхийн товч намтар
Төгссөн сургууль, мэргэжил
- 1985 онд Нийслэлийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль
- 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
- 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
- 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
- 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
- 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
- 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
- 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2017 оноос 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан.