Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо

Эвт чулуу ХХК-нь 2006 оноос бетон зуурмаг, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 15 жилийн ойгоо угтан салбартаа анх удаа нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын гэрчилгээ авах болзлыг хангалаа. 

ЭВТ ЧУЛУУ ХХК нь үйл ажиллагаандаа:

  • Бизнесийн байгууллагын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015
  • Байгаль орчны менежментийн тогтолцооны  ISO 14001:2015 
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүлэхээр жил гаруйн хугацаанд хичээнгүйлэн ажилласан билээ. 

 

Баталгаажуулалтын аудитыг АНУ-ын IAS итгэмжлэлтэй БНЭУ-ын баталгаажуулалтын байгууллага TNV байгууллагын албан ёсны төлөөлөгч МонСертф ХХК-ийн олон улсын мэргэшсэн аудиторууд хийж гүйцэтгэсэн бөгөөд олон улсын стандартчилалыг бүрэн хангасныг нотлох NCA, IAF болон МонСертф байгууллагын лого бүхий олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээг албан ёсоор баталгаажуулж өглөө. 

Ийнхүү Эвт Чулуу ХХК нь байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлд шилдэг туршлага бүхий байнгын сайжруулдаг, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ шуурхай, тасалдалгүй хүргэдэг менежменттэй гэдгээ нотолж, Монголоос анх удаа барилгын материал, бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбарт гурван стандартыг нэгдмэл байдлаар нэвтрүүлсэн компани боллоо. Ингэснээр, нийгмийн хариуцлагатай бизнесийн байгууллагуудыг түүчээлэн, олон улсын болон үндэсний тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулж буй юм.   

Жил гаруй хугацаанд хичээнгүйлэн ажиллаж, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн шинэчилж, түүнийгээ дэлхийн нэр хүндтэй байгууллагаар баталгаажуулж чадсан нь бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг хувь хэрэглэгчид, байгууллага хамт олон, нийт ажилтнуудын маань хамтын хөдөлмөрийн үр шим гэдгийг онцлон дурдахад таатай байна. 

Эрхэм хэрэглэгчид, хамтрагч түншүүд, ажилтан ажиллагсад та бүхэндээ баярлалаа!

ЭВИЙН ХҮЧЭЭР ЭЛЭГДЭШГҮЙ ЧАНАРЫГ БҮТЭЭНЭ.

ЭМЯ: Улаанбаатарт 514, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: Улаанбаатарт 514, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.