Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг дахин “шүүмжлэв“

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг дахин шүүмжиллээ. Тэрбээр "С1" телевизээр гарсан "Нийслэлчүүдийн 70 орчим хувь нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны сонгуульд өрсөлдөх ёстой гэж санал өгчээ" гэсэн мэдээг фэйсбүүктээ оруулан "Пи ар зөвлөхүүд нь хэлдэггүй юм байхдаа. Өөрийнхөө ТВ-гээр өөрийгөө ингүүлж болохгүй гэж" хэмээжээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хувьд өмнө нь буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох чуулганы хуралдааны үеэр “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж байх явцад Ерөнхийлөгчийн зүгээс хуулиа тат гэдэг шахалтыг өгч байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж “Хэнд ял өгөх вэ” гэдэг үүрэг даалгавар авдаг явдлыг халахын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг хүлээж аваагүй. Харин ч эсрэгээрээ Шүүхийн тухай хууль, Авлигын тухай хуулийг батлууллаа.

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болсон жагсаал цуглаан эхэн үедээ зөв тайван иргэд өөрсдийн сайн дураар жагссан. Харин сүүл рүүгээ улс төрийн зорилгоор ажиллаж тодорхой үйл явдлууд болсон гэдгийг би ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн байдаг.

Харин үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарын томилгооны дараа сайд нартай нэг бүрчлэн уулзах үеэрээ Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ? Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ? Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ? Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй" хэмээн загнасан байдаг. 

Гэвч Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн дахин нэг шүүмжлээд авлаа.

ХӨСҮТ: 109 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй
ХӨСҮТ: 109 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.