Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: У.Хүрэлсүх бид 2 албан тушаалын төлөө биш том зорилгын төлөө нэгдэе гэж ярьсан...

АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Геологи, Уул Уурхайн Сайд асан Ч.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав тэргүүтэй МАН-ын ахмад гишүүд МАН, МАХН-ыг нэгдэх уриалгыг МАХН-ын удирдлагуудад гардууллаа.

Уриалгыг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга, Төв аймгийн МАХН-ын түмтийн дарга С.Буяннэмэх, МАХН-ын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Н.Уламбаяр, МАХН-ын Ёс Зүйн Хорооны Дарга Г.Давааням, сэтгүүлч Т.Баасансүрэн тэргүүтэй хүмүүс гардаж авсан юм.

 

Уриалгыг гардаж авмагцаа Н.Энхбаяр: " Манай намын ахмадууд ирээдүйг харсан санаачилга гарган, МАН, МАХН-ын удирдлагуудад хандаж буйг бид хүлээн авч байна. Бид өнөөдөр МАХН-ын гүйцэтгэх товчооныхоо хурлаар намууд нэгдэх эсэх асуудлаар ярилцаж, МАН-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар ярилцаж байгаа.

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх бид хоёр уулзаад хоёр зүйл тохирсон. Тэр нь нэгдүгээрт анхан шатны байгууллагынхаа саналыг авья. Түүнээс дарга нар шийдээд байдаг юм шиг байж байдлаар их өрөөсгөл болно. Хоёрдугаарт том зорилгын төлөө бүгдээрээ хамтарья. Түүнээс биш албан тушаалын төлөө, хоёр гурван хүний ахуй амьдралын төлөө байж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн" гэв.

Үүний дараа АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав хоёр парламенттай болох, улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэх мэт нийт дөрвөн зүйлийг заавал хийгээрэй гэж захисан юм.

Нийгмийн сэтгэл зүй өвчилсөөр “Аав зарна” хэмжээнд хүрлээ
Нийгмийн сэтгэл зүй өвчилсөөр “Аав зарна” хэмжээнд хүрлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.