Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН асч, АН унтарч байна

Монголын улс төрийн хүчний хамгийн том намууд МАН, АН хоёр. Нэг нь засгийн эрх барихад нөгөө нь сөрөг хүчин болсоор ирсэн. Үүсгэн байгуулагдсан түүхийн хувьд харилцан ялгаатай ч нэгэн цаг үед аль аль нь Монгол Улсад онцгой гавьяа байгуулсан улс төрийн намууд.

МАН эрх барих үед монгол түмэн АН-ыг хардаг, хүлээдэг. Сайн сөрөг хүчин байхыг шаарддаг. АН гарах үед МАН-ыг ч тэр. Харин энэ цаг үеийн Монголын улс төрд, Засагт сөрөг хүчин алга. МАН эрх барьж байгаа. Нэг ёсондоо МАН асч, АН унтарч байгаа хатуу дүр зураг харагдах боллоо.

Нэгэн үед мандаж явсан АН өнөөдөр даргагүй, тамгагүй шүүхийн хаалган дээр хэвтэж байна. Энэ намын лидерүүд нүүрээ буруулан холдож, цөөн хэд нь харамслын үгтэй л суудаг болжээ.

Харин МАН залуусаар цусаа сэлбэж, төр засагт залуусын баг ард түмний итгэлийн хүлээн ажиллаж байна. Тэд бас МАХН-тай эвлэлдэж цаашид хоёр нам түүхээ бичихээр болж байна. Ингээд яривал МАН-ын үйл ажиллагаа өдрөөс өдөрт идэвхжиж алдаа оноотой ч ажилласаар л байна.

Харин АН-ын институци улам хүндэрсээр байгаа нь олон нийтэд нэгэнт ил болжээ. АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд ч сөрөг хүчний байр суурь гэхээс гудамжны хэрүүл хийсээр олон нийтийн бухимдлыг төрүүлдэг болсон. Тэр бүү хэл намынхан нь ч шүүмжилсээр буй. Ардчилсан хувьсгалын манлайлагч Э.Бат-Үүл гэхэд “Манай намын нөхөд ганц Т.Доржханд гишүүнээс дор байна” гэсэн нь саяхан.

Ингээд харахаар яг одоо МАН асч, АН унтарч байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө суллагджээ
Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө суллагджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.