Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын банк\“-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

Улаанбаатар хотын банкинд ажилладаг 24 настай Б гэх эмэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 08:00 цагт цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, 24 настай эмэгтэй Б гэгч нь шатны хамгаалалтын хайснаас өөрийгөө боомилсон байж болзошгүй байдалтай нас барсан байжээ. 

Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус банкинд хэрэг гарахаас өмнө Аудитын шалгалт орж байсан аж. Мөн хэргийн газраас эмэгтэйн гэрээслэл олджээ. Гэрээслэлд юу бичсэн эсэх нь тодорхойгүй ч цагдаагийн байгууллагаас уг гэрээслэлийг талийгаач өөрөө бичиж үлдээсэн эсэхийг ч шалгаж тогтоох гэнэ. 

Уг хэрэгт холбогдуулан банкны ажилчид, ар гэр, найз нөхдөөс нь мэдүүлэг авчээ. Мөн банкны зүгээс ямар нэгэн дарамт шахалт байсан эсэх зэрэг бүх зүйлийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Харин мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Улаанбаатар хотын банк"-ны холбогдох хүмүүсээс тайлбар авах гэсэн боловч одоогоор ямарч тайлбар өгөхгүй гэлээ. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Т.Эрдэнэ

Эх сурвалж: Zaluu.com

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.