Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг шийдэх ажээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг энэ хэвээр улирал дуустал үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Ерөнхий сайдын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр улирал дуустал үргэлжлүүлж, ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэлийг өгсөн аж. Энэ дагуу өчигдөр УОК-ын шуурхай штаб хуралдаж, ярилцсан.
Түүнээс гадна, гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах. Тэдгээр иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэх, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг чиглэлийг ч Засгийн газраас өгсөн байна. Энэ асуудлуудын дагуу УОК хуралдаж, шийдвэр гаргана.