Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БЭЛЭГ ТАРААЖЭЭ

Ардчилсан нам 30 насны төрсөн өдрөөрөө сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд нэг ширхэг Ардчилал таймс сонин, нэг ширхэг удаагийн бээлий, найман ширхэг хлормин тараажээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө бэлэг тараан хууль зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэсэн хууль бий. Тэгвэл Ардчилсан нам энэ дүрмийг зөрчиж “Дүүргээс тарааж байна” гэж худлаа ярьж бэлэг тараасан байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын төрсөн өдрөөрөө Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчин Ардчилсан намаа сонгуульд оролцох эрхгүй болголоо. Тодруулбал,

Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох хэсгийн 48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэсэн заалтаа АН ийнхүү зөрчиж сонгуульд оролцох эрхгүй болж байна.

Энэ мэдээ таалагдаж байвал:
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА