Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн U-MONEY карт НӨАТ-ын БАРИМТ олгож эхэллээ

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн оны 12 дугаар сард "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ний удирдлагуудтай уулзаж, umoney карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, карт цэнэглэх төлбөрийн системийг уян хатан болгох,  одоо ажиллаж буй цэгүүд өглөө эрт онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд даалгасан юм.

Энэ ажлын хүрээнд "Улаанбаатар Смарт Карт" ХХК нийтийн тээврийн umoney картыг ebarimt-д холбож, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал, иргэн та U money картаа нийтийн тээврийн карт уншигч төхөөрөмжид уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаар олгох юм байна.

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай. 

Үүнд:

Утсаар

  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
  2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.
  3. Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж хадгалахтовчийг дарна.
  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Веб хөтөч 

  1. www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
  2.  Карт холбох /Umoney/ - талбаруу орох
  3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

(Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна )

Видео заавар үзэхийг хүсвэл : https://www.youtube.com/embed/5LVZ2csUpyw

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7577-7507 утсанд хандаж авна уу.

 

 

Ерөнхийлөгчийн үнэн аль нь вэ?
Ерөнхийлөгчийн үнэн аль нь вэ?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.