Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр  голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус дулаан байна

Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж ТУСГААРЛАЛТАНД авч эхэллээ
Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж ТУСГААРЛАЛТАНД авч эхэллээ
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.