Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы үндсэн замын ажил эхлээгүй, түр замын ажил явагдаж байна

Өнгөрөгч жил эхэлсэн Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажил улирлаас шалтгаалан зогсоод байсан билээ. Саяхан тус чиглэлийн замд ажиллах хүчин өмнөд хөршөөс ирэх ёстой ч коронавирусээс болон орж ирнэ, ирэхгүй гэсэн маргаан дагуулж байсан. Гэтэл сүүлийн үед зам барилгын ажил эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болов.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ тухай тодруулахад, “Одоогийн байдлаар үндсэн замын ажил эхлээгүй. Үндсэн зам дээр БНХАУ-ын  компаниуд ажиллаж байсан ч тэд коронавирустэй холбоотойгоор орж ирэх эсэх нь тодорхойгүй, энэ асуудлыг эцэслэн шийдээгүй. Харин дотоодын туслан гүйцэтгэгч компаниуд түр замаа засаж, тэмдэг тэмдэглэгээ хийн, орон нутгийн Тээврийн цагдаагийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон. Мөнхүү туслан гүйцэтгэгчид зам дагуу гүүр, хоолой гэх мэт далангийн ажлаа гүйцэтгэхээр ажиллаж байна” гэлээ.

Учир иймээс үндсэн замын ажлыг эхэлсэн гэх ташаа мэдээлэл цацагдсан бололтой. Тэгэхээр одоогийн байдлаар зам барилгын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын компаниуд болзошгүй өвчинтэй холбоотойгоор орж ирэх эсэх нь тодорхой бус, Засгийн газар болон салбарын сайдын тушаал шийдвэр ч гараагүй. Харин дотоод туслан гүйцэтгэгч компаниуд өөрт оногдох ажлаа эхлүүлээд байгаа аж.

Үндэслэлгүй шийдвэрээр Нийслэлийн АН-ыг Л.Түвдэндорж гартаа оруулсан уу
Үндэслэлгүй шийдвэрээр Нийслэлийн АН-ыг Л.Түвдэндорж гартаа оруулсан уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА