ЭМЯ-аас өдөр бүр өгдөг мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 192, Цэргий төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 34, тандалтын шугамаар 5, нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. 2020 оны 4 сарын 1-ий өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр нэг хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс гаргаж байна. Ингээд дараагийн онгоцоор ирэх 74 хүн хүлээж авах боломжтой болж, бэлтгэлээ хангасан.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараад нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд нэлээд тарлаа. Сэлэнгэ аймагт гарсан сэжигтэй тохиолдлыг ярьсан болов уу. Тэр хүнийг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарласан. Ойрын хавьтлуудыг ч тусгаарласан байгаа" хэмээлэ