Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Раднаасэд нь Н.Энхбаяр, Н.Батшугар нарын бичиг цаасны ажилд “гүйдэг” байжээ

Мэргэжлийн хяналтынхны дунд “Ааяа” хэмээн авгайлагддаг гэх энэ гишүүний арвин намтарыг дурдахад 1998-2000 онд Хууль Зүйн Яамны Стратеги төлөвлөлтийн газар мэргэжилтэн, 2000-2007 онд ЗГХЭГ-т шинжээч, референт, 2007-2008 Авилгалтай Тэмцэх Газрын Хэлтсийн дарга, 2008-2009 онд Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2010 оноос МАН-ын ЕНБД-ын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын ХЭГ-ын даргаар тус тус ажилласан ажээ. Харин бидэнд 2008-2009 онд Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан үе нь сонирхолтой юм. Энэ үед Н.Энхбаяр төрийн тэргүүн байсан. Оны өмнөхөн Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нь Н.Энхбаяртай бүлэглэн 650 сая төгрөгийн үнэ бүхий “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж төсөл сонгон шалгуруулалтгүйгээр нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” компаний 75 хувийн оролцоотой “Дун өргөө” компани байгуулах нэрийдлээр “Өргөө” зочид буудлын 453 сая төгрөгийн эд хөрөнгийг Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанид шилжүүлсэн хэрэгтээ ял авсан. Энэ хэрэгт БОНХ-ийн дэд сайд МАХН-ын Б.Тулга, МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд нар холбогдож гэрчээр байцаалт өгчээ. МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд нь тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын бичиг цаасны ажлыг зохицуулдаг хүн нь байжээ. Тэрээр аав хүү хоёрд “Эскон” компаний хувьцааны 25 хувь буюу 894600 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг хвьцааг өмчлөх эрхээ хариу төлбөргүйгээр Н.Энхбаярт шилжүүлэх гэрээ, Н.Энхбаяр нь 2010 оны 2-р сарын 28-ны өдөр “Эскон” компаний хувьцааг Н.Энхтуяад шилжүүлсэн хувьцаа шилжүүлэх гэрээ, Э.Батшугар нь 2010 оны 3-р сарын 3-ны өдөр “Ремиф” компаний 100 хувь хувьцааг хариу төлбөргүйгээр “Эскон” компанид шилжүүлэх гэрээг боловсруулж өгсөн гэнэ. Ш.Раднаасэд нь гэрчээр асуугдахдаа тухайн гэрээ нь миний бэлдсэнээр байсан гэдгийг баталж өөрөө боловсруулсанаа хүлээн зөвшөөрчээ. Дээрхи гэрээг бэлтгэх үүргийг Н.Энхбаяр түүнд өгчээ. Түүний боловсруулсан гэрээг БОНХ-ийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуяг авч яваад Э.Батшугар, Н.Энхтуяа, Б.Тулга нараар гарын үсэг зуруулсаны дараа хамгийн сүүлд МАХН-ын дарга Н.Энхбаярт өгч гарын үсэг зуруулдаг байжээ. Гарын үсэг зуруулсан гэрээг Ш.Раднаасэд нь ХЗЯ-нд хамт ажиллаж байсан нотариатч Г.Батжаргалыг гуйж батлуулсан гэнэ. Нотариатч нь Ш.Раднаасэд өөрөө ирж гуйгаад байхаар Н.Энхбаяр, Н.Батшугар нарын компани шилжүүлсэн гэрээг баталж өгсөн хэмээн мэдүүлжээ. Уг хүмүүс нь заавал байлцах ёстой гэхэд Н.Энхбаяр,Э.Батшугар, Н.Энхтуяа, Б.Тулга нар нь ажил ихтэй зав муутай хүмүүс тул өөрсдөө ирж чадахгүй, чи зүгээр батлаад л өгчих гэж гуйжээ. Нотариатын хууль ёсоор аливаа гэрээг байгуулахад хоёр талын төлөөлөгчид заавал байлцах ёстой гэдгийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ш.Раднаасэд мэдэхийн дээдээр мэддэг ч даргынхаа төлөө танил талаа ашиглан хууль зөрчиж байжээ. Эзэд нь өөрийн биеэр ирээгүй байхад бүхэл бүтэн компани шилжүүлэх, хувьцаа зарах гэрээг нотариатаар батлуулж чадсан байх юм. Ийнхүү гэрээ нь батлагдсаны дараа “Өргөө” зочид буудлын хувьчлалын хуйвалдаан шуудрах замдаа орсон гэдэг. Дээрхи баримтаас харахад Ш.Раднаасэд нь Н.Энхбаярын багийн хүн байж. Гэсэн ч Ерөнхийлөгчөөс буусных нь дараа тэрээр МАН-ын ЕНБД байсан У.Хүрэлсүхийн талд орсон гэдгийг намтар нь харуулж байна. У.Хүрэлсүхийг ээлжит удаагаа шадар сайд болоход МХЕГ-ын суудалд хэсэгтээ суугаад авсан.

Д.Сумъяабазар: Эхний ээлжинд 300-350 машин нүүрс тээвэрлэнэ
Д.Сумъяабазар: Эхний ээлжинд 300-350 машин нүүрс тээвэрлэнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.