Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банкны хамт олон ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлав

Дэлхийн дахинаа шинэ коронавирусын (Covid-19) тархалт өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Улсын онцгой комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байгаа билээ.

Халдварт өвчний эрсдэлээс улс даяар өрнөж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Монгол Улсын хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд зогсон, тархалт нь нэмэгдэж байгаа аюулт өвчний эсрэг цуцалтгүй тэмцэж буй ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт Голомт банкны хамт олны зүгээс талархал илэрхийлж, 100 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.

Голомт банкны нийт хамт олныг төлөөлж тус банкны Ерөнхийлөгч Г.Ганболд талархлын мөнгөн хандивыг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүд өнөөдөр гардуулан өгсөн юм.

“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банкны хамт олон ямагт нийгэм, олон нийтэд сайн сайхныг авчрах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжин, санхүүжүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэхүү гамшигт аюулаас сэргийлэн хамтдаа даван гарахын төлөө банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа тус банкны Ерөнхийлөгч Г.Ганболд хандив өргөх үеэрээ онцолллоо.    

Н.Алтанхуяг намаа байгуулсан ч АН-аас квот авах хэлэлцээрээ үргэлжлүүлж байна
Н.Алтанхуяг намаа байгуулсан ч АН-аас квот авах хэлэлцээрээ үргэлжлүүлж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА