Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах , нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллана

             Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ ХАБЭА-н “Ажил олгогч эздийн болон нийт ажилчдын сургалт” зохион байгуулах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа

           Автотээврийн үндэсний төв 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
           Тус санамж бичгийн хүрээнд шаардлагатай ажлын байруудад хөдөлмөрийн үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг ажлууд тусгагджээ. Мөн  Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Гашуунсухайт дахь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, жолооч нарын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, тэдгээрийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохирч, энэхүү санамж бичгийг байгууллаа.

 

Хятад түншүүд ба эх оронч Ж.Батзандан
Хятад түншүүд ба эх оронч Ж.Батзандан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.